Хүүхдийн гэдэсний бичил орчин (микробиом) гэдэг нь нарийн болон бүдүүн гэдсэнд амьдардаг, хоол боловсруулах, дархлааг дэмжих, өвчнөөс хамгаалах үүрэгтэй олон тэрбум ашигтай бактери, бичил биетүүдийн цогц юм.

Энэ орчин нярайг төрсөн цагаас бүрэлдэж эхэлдэг бөгөөд амьдралын эхний жилүүдэд дархлааны системийг тогтворжуулах, хоол тэжээлийг шингээхэд чухал нөлөө үзүүлдэг. Мөн хүүхдийн оюун ухааны хөгжил, эрүүл өсөлтөд нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдсаар байна.
Ашигтай бактериуд нь хортой, өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг хязгаарлаж, гэдэсний эрүүл орчныг бүрдүүлдэг.
Хүүхдийн дархлаа тогтолцооны дийлэнх нь гэдсэнд байрладаг тул бичил орчин нь халдвараас хамгаалах гол суурь болдог.

Тэнцвэрт байдал: ашигтай бактериуд хортой бактерийн өсөлтийг хязгаарлана.
Дархлааны үүрэг: хүүхдийн дархлааны гол суурь гэдэсний эрүүл орчноос эхэлдэг.
Бүрэлдэн тогтох: нярай төрсний дараах эхний саруудад, ялангуяа хөхөөр хооллох үед эрчимтэй бүрэлддэг.
Гэдэсний бичил орчны бүтэц дараах зүйлсээс хамаарна:

ADVA-BIOTICS KIDS MAX нь ашигтай бактери (пробиотик)-аар баялаг тул хүүхдийн гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, дархлаа тогтолцоог дэмжинэ.
Пробиотик нь гэдэсний ашигтай нянг нэмэгдүүлж, хоол боловсруулалт болон шим тэжээлийн шимэгдэлтийг дэмждэг.
Өдөр бүр дархлааг дэмжинэ, өдөр бүр эрүүл өсөлтийг дэмжинэ.