
Цус багадалт (анеми) гэдэг нь цусан дахь эрүүл улаан эс эсвэл гемоглобины хэмжээ буурч, эд эсэд хүчилтөрөгч хүргэх чадвар сулрах эмгэг юм. Үүний улмаас ядарч сульдах, толгой эргэх, амьсгал давчдах шинж илэрдэг. Гол шалтгаан нь төмөр, витамин В12-ын дутагдал, цус алдах эсвэл цусны улаан эс задрахтай холбоотой.

Улирал солигдох заагаар буюу хаврын улиралд хүний бие сульдаж ядардаг. Хүүхэд ч ялгаагүй. Өвлийн хүйтэн үеийг давах гэж бие махбод дээд хэмжээгээр ажиллаж, амин дэм, эрдэс бодис зэрэг шим тэжээлээ шавхдаг тул хавар ядарч сульдан, дархлаа сулрах нь элбэг.

Хүүхдийн гэдэсний бичил орчин (микробиом) гэдэг нь нарийн болон бүдүүн гэдсэнд амьдардаг, хоол боловсруулах, дархлааг дэмжих, өвчнөөс хамгаалах үүрэгтэй олон тэрбум ашигтай бактери, бичил биетүүдийн цогц юм.