Policy
Та Achitpharma.com цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон хүргэлттэй холбоотой нөхцөлтэй энд танилцана уу.
Achitpharma.com цахим сайт болон худалдааны систем нь Ачит Алтан Ундарга ХХК-ийн албан ёсны вебсайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг вебсайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Ачит Алтан Ундарга ХХК /цаашид Achitpharma.com гэх/ болон хэрэглэгч /цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
Ачит Алтан Ундарга ХХК нь үйлчилгээний нөхцөлд бие даан өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь Achitpharma.com хуудсанд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
Achitpharma.com худалдааны тэмдэгтүүд нь Ачит Алтан Ундарга ХХК-ийн өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр, бүтэц, загвар дизайн, контент, онцгой шийдэл бүхий цэсүүд зэрэг хамаарах ба бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад зүйлд хууль бусаар ашиглахыг хориглоно.
Achitpharma.com цахим веб сайтаас татан авсан, хуулбарласан, дуурайн ашигласан тохиолдлыг Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар зохицуулна.
Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
Захиалагч нь вебсайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вебийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.
Achitpharma.com вебсайтаар үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч веб бүртгэлд имэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлж, баталгаажуулан нэвтэрснээр вебсайтын хэрэглэгч болох бөгөөд үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөн нэвтэрсэн тохиолдолд энэхүү журмыг зөвшөөрсөнд тооцно.
Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээх буюу вебсайтад нэвтрэх цахим шуудан болон нэвтрэх үеийн нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдлоос өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.
Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот дотор хүргэлтийн журмын хязгаарлалтанд багтах байршилд өөр өөр хөнгөлөлт болон төлбөртэйгээр хүргүүлэн авна. Мөн орон нутгийн баталгаат унаагаар дамжуулан авах эрхтэй бөгөөд хүргэлтийн зардал болон үүсэх эрсдлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
Хэрэглэгч нь захиалгыг үүсгэсэн хаяг байршилдаа хүлээн авахыг эрмэлзэх ба хэдэн ч хаяг оруулах эрхтэй. Хаяг өөрчлөгдсөн тохиолдолд урьдчилж утсаар хандан мэдэгдэх үүрэгтэй. Байршил өөрчлөгдсөн тохиолдолд таны захиалгын хүргэлтийн хугацаа сунах ба бараа бүтээгдэхүүний үлдэгдэлд өөрчлөлт орох магадлалтай.
Хэрэглэгч сонгосон бараа бүтээгдэхүүнээ сагсанд хийж захиалгаа баталгаажуулах бөгөөд хаяг, холбоо барих мэдээлэл зэргийг үнэн зөв, тодорхой бөглөх үүрэгтэй. Алдаатай мэдээлэл бөглөсөн, хэрэглэгчтэй холбоо тогтоож чадаагүй тохиолдолд захиалгыг цуцлах эрхтэй.
Эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь хадгалах тусгай нөхцөл, шаардлага бүхий онцгой бүтээгдэхүүн тул хэрэглэгчдийн гар дээр очсон цагаас эхлэн эм, эмийн бүтээгдэхүүнийг буцаах, солих боломжгүй.
Орон нутгийн захиалгыг унаанд тавихаас өмнө төлбөрийг бүтэн төлсөн байна.
Хэрэглэгч очиж авах захиалгыг цахимаар өгч болох ба төлбөр бүрэн төлөгдсөний дараа захиалга баталгаажиж, барааг агуулахаас хүлээн авна.
Цахим худалдааны системийн бүх үйл ажиллагаа нь автоматаар хийгдэх ба 24 цагийн үйл ажиллагаатай байна.
3.2 Вебсайт дээр захиалгын төлбөрийг урьдчилан цахим төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх ба төлбөр төлөгдсөний дараа захиалга баталгаажин хүргэлтэнд гарах процесс руу шилжинэ.
3.3 Эм барих эрх бүхий жор баригч бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн, хүргэлтийн ажилтанд тоо ширхэг, тунгийн дагуу хүлээлгэн өгч хэрэглэгчид хүргүүлнэ. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний хэрэглэх арга, давтамж, тун хэмжээ, хүчинтэй хугацаа, гаж нөлөө, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар цахим хуудас болон лавлах дугаараас мэдээлэл авна.
Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.
Эм барааны захиалга баталгаажсанаас хойш энгийн нөхцөлд бүтээгдэхүүнийг шууд хүргэх буюу 3-8 цагийн дотор хүргэнэ.
Бараа бүтээгдэхүүний захиалгын нийт үнийн дүн 50,000₮ хүрсэн тохиолдолд хүргэлтийг авах эрх үүсэх ба 50,000₮-өөс доош үнэтэй захиалгын үнийн дүн дээр хүргэлтийн 8000₮ нэмэгдэнэ.
16:00 цагаас хойш захиалга өгсөн тохиолдолд дараагийн өдөр захиалга хүргэгдэнэ.
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хугацаа саатах бүрт хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
Сайтад байрлуулсан онлайн үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн үнэ байна.
Эм, барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн үнэ нэмэгдэн төлбөл зохих нийт төлбөр гарна.
Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
Төлбөр нь илүү төлөгдсөн бол Achitpharma.com руу ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд төлбөрийн цахим хэрэгслийн шимтгэлийг хассан дүнгээр буцаан шилжүүлнэ.
Төлбөрийг дансаар, картаар, банк хоорондын шилжүүлгээр хийнэ.
Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Achitpharma.com хариуцах боломжгүй.
Захиалга өгч, төлбөрийг линкээр төлж байгаа тохиолдолд тухайн данс Ачит Алтан Ундарга ХХК-ийн дансанд гүйлгээний утга дээр Р дугаар бүхий захиалгын дугаар бичигдсэн байгааг сайтар нягтлан төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй.
Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, ибаримт зэргийг хэрэглэгчийн Achitpharma.com-д бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.
Бараа хүргэж хэрэглэгчид гардуулахдаа цаасан баримт үйлдэнэ.
Achitpharma.com-оос чанар болон тоо ширхгийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд өөрийн зардлаар барааг тээвэрлэн авч солих, буцаах үүрэгтэй. Бусад тохиолдолд хэрэглэгч хүргэлтийн зардлыг хариуцах буюу Ачит Алтан Ундарга ХХК-ны онлайн худалдааны албанд очин солих, буцаах боломжтой.
Хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй эмийн бус барааг буцааж эсвэл өөр бараагаар сольж байгаа тохиолдолд компанид мөрдөгдөж байгаа хүргэлтийн тарифаар хүргэнэ.
6.1 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн захиалахдаа түүний тайлбар, орц найрлага, үзүүлэлт, үнэ, хэмжээ зэрэгтэй цахим хуудсаар танилцуулсан байх ба хүргэж байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн гэмтлээс бусад тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
6.2 Хэрэглэгч төлбөр төлөхдөө буруу данс руу шилжүүлэх, буруу захиалга хийх зэрэг тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вебсайтын оператор хэрэглэгчийн утас /77079192/ эсвэл имэйл /sales@achitpharma.mn/ рүү холбогдож лавлагаа хийж болно.
Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.