Lunchbox-д дохио байна: жимс бага, чихэрлэг ундаа их
6-11 насны хүүхдийн ердөө 12.6 хувь, 12-18 насныхны 10.8 хувь нь жимсийг тогтмол хэрэглэж байгаа бол өсвөр насныхны 42.4 хувь нь чихэрлэг ундааг өндөр давтамжаар хэрэглэж байна.
12-18 насныхны өндөр давтамжтай чихэрлэг ундааны хэрэглээ
Жимсийг долоо хоногт 5-аас дээш өдөр иддэг хүүхдийн хувь.
Өсвөр насанд жимсний хэрэглээ бүр ч буурч байна.
12-18 насанд долоо хоногт 2-оос дээш өдөр хэрэглэсэн хувь.
Сургуулийн хүүхдийн хүнсний сонголтын ялгаа
Жимс, хүнсний ногоо, чихэрлэг ундаа, шарсан хүнс, ус уух дадлын хоорондын тэнцвэрийг илтгэх үзүүлэлтүүд.
Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал, Үндэсний VI судалгааны тайлан, 2024 (2023 оны мэдээлэл).
Lunchbox эрүүл мэт харагдавч жимс дутуу, чихэрлэг ундаа илүү байж магадгүй. Сургуулийн насны хүүхдийн бодит хооллолтын хэв маяг энд байна.
- Тоонуудыг онош биш, эрсдэлийн дохио гэж ойлгоно.
- Хүүхдийн нас, өсөлтийн үе шатанд тохирсон зөвлөгөөг мэргэжлийн эмчтэй хамт авна.
- Өрхийн хооллолтын хэв маяг хүүхдийн үзүүлэлтэд шууд нөлөөлдөг.
Хүүхдийн тавганд юу дутуу байна
Жимс, жимсгэний тогтмол хэрэглээ маш бага байгаа нь хүүхдийн өдөр тутмын хооллолтод шинэхэн хүнсний эзлэх жин хангалтгүй байгааг илтгэнэ. Нөгөө талд чихэрлэг ундаа, шарсан хүнсний давтамж өндөр байгаа нь илчлэг ихтэй ч шимт чанар багатай сонголт давамгайлж байгааг харуулж байна.
Энэ хэв маяг нь илүүдэл жин, шүд, бодисын солилцоо, анхаарал төвлөрөл зэрэг олон эрсдэлийг давхар тэжээдэг.
- Жимсний хэрэглээ хоёр насны бүлэгт аль алинд нь бага
- Чихэрлэг ундаа өсвөр насанд илүү давамгайлж байна
- Ус уух дадал тогтворгүй байгаа нь бас анхаарах үзүүлэлт
Сургуулийн орчинд хийх боломжтой өөрчлөлт
Сургууль орчимд зарагддаг хүнс, завсарлагааны үеийн сонголт, гэрээс авч ирэх хоол, усны хүртээмж, спортын идэвхийг хамтад нь харахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Өрх ба сургууль нэг мессежээр хүүхдийн хооллолтыг дэмжих шаардлагатай.
- Өдөр бүр жимс, ногоо орсон өдрийн төлөвлөгөө гаргах
- Чихэрлэг ундааг сургуулийн орчинд өгөхгүй байх бодлого хэрэгтэй
- Усны сав авч явах дадлыг хүүхдэд хэвшүүлэх
